s

Choper

        Үйлдвэрийн үндсэн нөхцөл байдал: ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам”-ийн 2.2-т заасны дагуу С-068 индексийн дугаартай мах боловсруулах үйлдвэрээр бүртгэгдсэн. Жилд 650 тн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадалтай.

  1. Байрлал: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 8 дугаар хорооны Жаргалант Дамдины гудамжны Г-11 тоот.
  2. Регистрийн дугаар: 6357962
  3. Байгуулагдсан огноо: 2018.10.12
  4. Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн: Мах, махан бүгээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн
  5. Үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн: Нөөшилсөн, хатаасан бүтээгдэхүүн

       Үйлдвэрийн хувьд сэврээлт, ангилан ялгах, дулаан боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, савлагаа, мал эмнэлгийн лаборатори гэсэн хэсгүүдтэй, 100 тн мах хадгалах хөргүүртэй агуулахтай, оффис, ажилчдын хувцас солих, хоолны, ариун цэврийн \00, душ\ өрөө тус тусдаа зохион байгуулагдсан болно.

       Үйл ажиллагаа явуулж байгаа барилга, обьектыг хүнсний үйлдвэрийн зориулалтаар шал, хана тааз гэрэлтүүлэг, агааржуулалтыг зохих норм, стандартын дагуу суурилуулж тоноглож, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан. Дүүргийн төвийн засмал зам дагуу байрлалтай, ус, дулаан, цахилгаан, бохирын инженерийн төвлөрсөн шугаманд бүрэн холбогдсон. Бид цаашид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд үйлдвэрийн мал эмнэлэг ариун цэврийн нөхцөл, орчны эрүүл ахуй, бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарал тавин ажиллаж байна. Бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор өөрийн дотоод хяналтын лаборатори байгуулаад байна.

       Түүхий эд бэлтгэхдээ Монгол улсын мал эмнэлгийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан, гарал үүсэл тодорхой, халдварт өвчнөөр эрүүл бүс нутаг, хот айлын эрүүл мал худалдан авдаг. Тухайн малыг Монгол улс, бусад улсын эрх бүхий байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдсан үйлдвэрт нядлуулсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн малын эмчийн хяналтын дор агуулахад хүргэдэг.

       Манай хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
  • Attributes
  • Custom attributes
  • Custom fields
Click outside to hide the comparison bar
Compare
Таны сагс Хаах