“Мийт партнер” ХХК нь 2018 онд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр байгуулагдсан. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн чанартай, эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажилладаг. Дээрх зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээг байнга мөрдөж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологи, тоног төхөөрөмжийг боловсронгуй болгоход анхааран ажиллаж байна.
Бид өөрийн орны болон БНСУ, Япон, ОХУ-ын зах зээлд ангилсан, хатаасан, нөөшилсөн мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байна.
Үйлдвэрийн үндсэн нөхцөл байдал: ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журам”-ийн 2.2-т заасны дагуу С-068 индексийн дугаартай мах боловсруулах үйлдвэрээр бүртгэгдсэн. Жилд 650 тн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадалтай.
- Байрлал: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 8 дугаар хорооны Жаргалант Дамдины гудамжны Г-11 тоот.
- Регистрийн дугаар: 6357962
- Байгуулагдсан огноо: 2018.10.12
- Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн: Мах, махан бүгээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн
- Үйлдвэрлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн: Нөөшилсөн, хатаасан бүтээгдэхүүн
Түүхий эд бэлтгэхдээ Монгол улсын мал эмнэлгийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан, гарал үүсэл тодорхой, халдварт өвчнөөр эрүүл бүс нутаг, хот айлын эрүүл мал худалдан авдаг. Тухайн малыг Монгол улс, бусад улсын эрх бүхий байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдсан үйлдвэрт нядлуулсны дараа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн малын эмчийн хяналтын дор агуулахад хүргэдэг.
Манай хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.